House is Feeling #1 (House ая хийх хөтөч хичээл) [Бөмбөр]


    House хөгжим хийх талаар хичээл хүргэж байна, эхнээс нь дуусатал алхам алхамаар хөтөч маягаар бэлдсэн байгаа.
    Deep/Tech/90-ээд оных эсвэл ямар ч House байж болох юм. Яг 100% ямар House болохыг би ч өөрөө сайн мээдэхгүй л байна. Гэхдээ доорх аудио preview-ийг сонсоод өөрийн шийдэлд хүрээрээ ;)


    За тэгхээр эхлээд Project-ийнхаа темпыг 123bpm болголоо. Ерөнхийдөө иймэрхүү төрлийн дууны хэвийн темп гэж ойлгож болох юм.

    Дараа нь би бөмбөрын хэсгээ өрж эхлэх болно. Ер нь бол ихэнхдээ би бөмбөрийн хэсгээсээ эхэлдэг. Electronic хөгжимд бөмбөр тэр тусмаа нам цохилт их чухал байдаг учир. Янзын цэвэрхэн байлгахад их тус болдог.
    Энэ beat-ийг хийхэд миний зорьсон зүйл бол үндсэн бамбарийн цохилтуудыг олох байлаа гэхдээ чанартайг нь: Цэвэрхэн, цохилт сайтай гэхдээ бага зэрэг зөөлөн бөгөөд хагас урттай нам төгсгөлтэй KICK, эндсэн алга ташилтын дугралт, Open боло closed Hihat мөн бусад цохилтот хөгжмийн дугралт(Ихэнхдээ Toms), тэгээд дараах дугралтуудыг Echo Sound Works Future Deep House V.1 гэсэн дугралтын bank дотороос олсон юм.


За тэгхээр бөмбөрөөсөө эхлэнэ гэсэн тиймээс би дугралтуудыг Channel rack дээр оруулж ирсэн, бүх дугралтаа нэрлээд Mixer-лүүгээ замыг нь зааж өгсөн байгаа. Мөн pattern-ийхаа уртыг 32 алхам болгож сунгасан байгаа. Ингэх нь вариант бүрдээ шинэ pattern үүсгэх хэрэггүй болж байгаа юмлдаа.

    Дугралтуудаа Mixer зам дээр өгсөн нь ямар учиртай вэ гэхээр дугралт хоорондын тэнцвэртээ чанга сулыг би Mixer дээрээсээ тохируулдаг юм. Ингэх нь илүү хяналтан доор явагддаг хэдэн db хүртэл дугарч байгааг хянах боломжтой.



    Одоо бөмбөрийн хэмнэл хэтэрхий шулуухан сонсогдож байгаа биз. Тиймээс Swing оруулж өгөөд үзээрээ. Миний хувьд 67% хүртэл нэмж өглөө.
    Бөмбөрийн хэсэг бэлэн боллоо. Энэ бол үндсэн хэмнэл

    Гэхдээ холих үйл явц тийм сайн болоогүй байгаа. Энэ үед би ихэнхдээ яадаг вэ гэвэл бага зэрэ амралт авдаг. Учир нь дажгүй хэмнэл олох гэж ахин дахин сонссоор байгаа чих ядарсан байдаг. Хэсэг хугацаанд амарсаныхаа дараа эргээд холих үйл явц буюу бөмбөрийн тэнцвэртээ дуграх байдал дээр анхаарлаа хандуулдаг.

{Завсарлагаа}

За. Ажилдаа эргээд ороё!

    Тэгхээр ямар сайхан шинэхэн 2 чихтэй болчихвоо хэхэ. Дараагийн хийх зүйл бүх дугарж байгаа замуудаа бүгдийн доошлуулаад Kick дугралтаа 0db дээр буюу энгийн тохиргооноос эхлүүлнэ. Play дарчихаад Монитор(speaker)-ээ чангийг тааруулна. Хаана миний kick дугралт чанга бас цэвэрхэн дугарж болох тэр түвшинд тохируулна. Тийм ч чанга биш!!! Цэвэрхэн сонсогдхоор.
    Би бүх зүйлсийг Kick дээрээсээ эхлэн Mixing хийдэг. Тэгхээр дараа нь би юу хийх вэ гэхээр бусад бөмбөрийн цохилтуудынхаа чанга сулыг тохируулна. Clap-аас эхлэе. Дараа нь hihat-ууд болон Perc гэх мэтээр нэг нэгээр нь хэмжээг нь бага багаар нэмэх хэрэгтээ.

    Доор би хэрхэн тааруулсаныг харж болно бас сонсож болох юм.


    Одоо надад closed hihat арай жоохон урт байгаа мэт сонсогдлоо. Тэгхээр үүнийг бага зэрэг богино болгоё.
Доорх жишээнээс өмнө нь яаж дугарж байсан дараа яаж дугарж байгааг сонсоорой

Open hihat-тайгаа хамтдаа (өмнө ба дараа)

Бөмбөрийн хэсэг нийтдээ (Өмнө ба дараа)

Дажгүй болчихлоо тиймүү? Ямартай ч надад бага зэрэг closed hat дээр жоохон Tune хийсэн нь дээр гэж санагдлаа.

Бага зэрэг доош нь хөгөлчихлөө
Сонсоод үздээ (Өмнө ба дараа)

Open hihat-тай хамт


Миний хувьд мөмбөрийн Mixing ерөнхийдөө дажгүй сонсогдож байна. Жаахан жаахан зүйлс дээр ажиллах болно.

Kick-ийнхаа highend-ийг жоохон нэмээд өгвөл хурц нийлмэл дуграх мэт санагдлаа. Mixer track-ийнхаа EQ ашиглаад хийчихэж болно.


Percussion(Цохилтот) дугралтуудын хивь Reverb ашиглах болно. Орон зайтай газар дугарч буй мэдрэмж төрүүлэх болно.
 Би Valhalla VintageVerb-ийн Default тохиргоог ашигласан. Decay болон Mix товчлуурыг зурагт харуулсан шиг тааруулсан.



Ингээд бөмбөрийн хэсэг бэлэн боллоо. Дараагийн дугаарт. Үүн дээр bass хэрхэн хийхийг оруулах болно.

Шинэ дууны санаа олох 20 арга


1. Хөгжимийн зэмсэгээр тогло.
    Хэрвээ чи хөгжмийн зэмсэг тоголдог бол, гэхдээ маш сайн бол, одоо хийх цаг нь болсон. Шууд DAW(Хөгжимийн програмууд) дээрээ суугаад толгойгоо гашилгах нь ямар нэг дууны санаа олход чинь туслахгүй, тэгхээр хайрцагнаас гарж сэтгэ.

2. Midi keyboard-аа ашигла.
    Төгөлдөр хуур тоглож чаддаггүй байха огт хамаагүй, хуруугаа зүгээр товчлуур дээр байрлуулаад буруу нот дугаргасан ч хамаагүй ямар нэг дажгүй ая орж ирэн иртэлээ(Хэрвээ үнэхээр бүтэхгүй байвал зөвхөн цагаан товчлууруудыг тогло хэзээ ч буруу тийшээ явахгүй!).

3. Ableton-ий Scale хэрэглүүрийг ашигла
    Чамд хөгжмийн онол төвөгтэй санагдаж байна уу? Арай амар аргаар хиймээр байгаа л биз. Тэгвэл энэ хэрэглүүр нь их дажгүй шийдэл юм. 

-Яагаад?

Ямар нэг санаа буулгах гэж хичээж байгаа, гэтэл хамгийн эхэнд өөрийн чинь бодох зүйл бол ямар нот дээр ажиллах вэ гэдэг асуудал. Тэгвэл энэ хэргсэл нь өөрийг чинь буруу нот дархыг зогсоох болно. Дарсанч дуграхгүй зөв нотоор солигдон дуграх болно. Үүнийг ашигласнаар чи булхайцаж байгаа юм биш харин чи илүү овсгоотой байна гэсэн үг ;)

4. Бөмбөрнөөсөө эхлээд үз
    4-8 bar цохилтот хөгжим болон бөмбрөөс бүрдсэн Loop биччих. Тэгээд сонсоод хүлээ толгойд чинь ямар нэгэн санаа орж ирэхвий! Ихэнх тохиолдолд энэ их хэрэг болдог. Энэ арга намайг дараа юу хийх ёстой г минь зааж өгөөд байх шиг санагддаг юм.

5. Урсгалаа дага
    Өдөр тутмын хийдэг зүйлээсээ санаа олж ав. (Идэж байхдаа, усанд орж байхдаа,... гэх мэт)
Project эхлүүлхээсээ өмнө ямар нэг санаа олох, өглөө сэрэхдээ амандаа ямар нэг зүйл аялах гэх мэт бодход амарханлдаа. Гэхдээ хүн болгон ингэж чаддахгүй. Ямар нэг санаа орж ирхийг хүлээ. Flstudio-оо нээгээд project бэлд, дууны бүтэцийн тэмдэглэл хий, бөмбөр хэмнэл бичээд үз, Ямар нэг санаа орж ирж л таарна.

6. Өөр хуучин Project-ээ эхлэх цэгээ болгож ав.
    Хуучин project-ээ эргэн гаргаж ирж загвар болгон ашигла. Маш их цаг зав хэмнэх болно. Tempo-оо өөрчлөөд үз. Хөгжмийн зэмсэгийг нь өөрчил мөн түлхүүр нотыг бас солих хэрэгтэй тэс өөр нэг дуу хийх учир. Мэдээж шинэлэг санаа орж ирж л таарна.

7. Presset-ээ гүйлгээд бай!
    Энэ бол бодсоноос давгүй техник шүү. Бас тийм ч төвөгтэй биш.
Өөрийн дуртай Synthsizer буюу VST нэмэлтээ гаргаж ирээд. Preset-үүдээс сонгож midikeyboard-аараа жаахан тоглоод өг. Ямар нэг preset bank худалдаж авах гээд хэрэггүй. Ихэнх VST үүд маш их preset-үүд агуулагдсан байдаг.

8. Sample-уудаа гүйлгээд бай!
    Өмнөхтэй адил Sample дугралтуудаа нэг нэгээр нь сонс. Жоохон өөрчлөлт хийж үз засаж янзал. Ямар нэг санаа төрнө гэдэг итгэлтэй байна. хэнхдээ Vocal chop эсвэл Synth маягын sample дугралтаас санаа орж ирэх нь илбэг байдаг.

9. Design sounds (Дугралт гаргаж ав)
    Дугралт гаргаж авах тал дээр ажиллавал янз бүрийн санаа орж ирдэг. Хэрвээ Bass дугралт гаргахаар ажилласан бол толгойд чинь бөмбөрийн чимээ орж ирэхвий шууд л буулгаад авдаг хэрэг шүүдээ, Pluck дугралт дээр ажилласан бол ямар нэг аялгууны санаа орж ирнэ, хэрвээ ямар нэг санаа орж ирээгүй бол цагийг ямартай ч хий дэмий өнгрөөгөөгүй. Ямар нэг шинэлэг дажгүй зугралт гаргаж авсан гэдэгт чинь итгэлтэй байна.

10. Remix хий.
    Өөр ямар нэг дууг remix хийвэл мэдээж санаа нь тэр дуунд чинь байдаг. Шинээр Chord прогрэсс хийх эсвэл аялгуу бичих шаардлагагүй. Өөрөө бүтээлчээр хандаад цоо шинэ бүтээл болгож болох юм.

11. Midi file дээрээс эхэл
    Мэдээж булхайцаж байгаа хэрэг би санал нэгдэж байна. Гэхдээ битгий санаа зов. Construction kit ашиглаад өөрчилж янзлаад Release хийсэн хүмүүс байж л байна. Гэхдээ тийм ч олон биш. Гэвч энэ арга чамайг ямар нэг шинэ санаа олход тус болно. Бэлэн Midi file олж оруулаад хүссэнээрээ өөрчлөөд янзлаад үз.

12. Collaborate-Хамтран ажилла
    - 2 талаас 2 өөр санаа гаргаж нэг уран бүтээл хийдэг. Тэгхээр тухайн бүтээл дээрээ тусгагдаагүй орхигдсон санааг цуглуулаад өөрийн нэг бүтээлийг хийж болно.

13. Шинэ plugin туршиж үз
    Ямар нэг шинэлэг зүйл сонсход шууд л шинэ санаа орж ирдэг

14. Дүлий юм шиг хий
    Computer-ийнхаа дууг хааж байгаад ямар нэг plugin оруулж ирээд. Дотроо төсөөлөлөөрөө хэмнэл rythm өр. Тэгээд effect оруулж өгөөд сүүлд нь сонс. Мэдээж авхын аргагүй сонин юм хийсэн байгаа байх. Гэхдээ ямар нэг шинэ санаа орж ирнэ гэдэгт итгэж байна.

15. Шинэ техникт суралц
    Би анх Melbourne house хийж байсан учир нь Bounce bass хэрхэн хийхийг сурахыг хүссэн юм, Youtube бичлэгүүд үз тэгээд сурах болно. Эцэст нь шинэ санаа орж ирнэ.

16. Бусад өөр хөгжмийн урсгалаас санаа хулгайл.
    Жишээлвэл: Uplifting trance сонсдог хүн мэдэх байх Roll bassline буюу орчуулвал өнхөрдөг bass хаха за ямартай ч энэ technic-ийг аваад D'n"B хэмнэлд оруулаад үзвэл яах бол?

17. Энгийн байлга.
    Төгс гоё санаатай дуу гэхээс илүү энгийн дууны санаа ол. Тэр нь илүү дээр

18. Хоолойн дээр тааруулж юм хий
    Ямар нэг дууны vocal дээр таарах зүйл хий. Vocal олдохгүй бол remix competition дээрээс авж болно. 

19. Цаасан дээр бүдүүвч зураг гаргаж ажилла. Магадгүй танд ийм арга илүү зохих байх.

20. Өөр газараар зугаал, сонирхдоггүй хамаагүй өөр жанрийн дуу сонсож гадуур алх, ямар нэг үзэсгэлэнтэй газар ганцаараа очиж юм бод, сонсох дуртай биш шинэ сонсож байгаагүй дуугаа сонсож шиврээ бороо ажигла. Бүгд танд ямар нэг шинэ санаа олж өгөх болно.

Нийтлэлийг уншсанд баярлалаа. Үг бичгийн алдаа байж магадгүй шүү. Тэгээд манайхан ойлгоно биздээ. Ямар бичиг цаасны хүн биш хэхэ.

Fruity loops Татах crack хийх


За Zirkotune(Чулуунхүлэг) миний бие энэ сайтыг хөтлөн явуулхаар зориг шулууджээ. Алдаа оноотой зүйл их тулгарах л байх. Тусалж дэмжиж хамт байгаарай залуусаа. Чадахынхаа хэрээр мэддэг чаддаг зүйлсээ зааж сургах болно гэдгээ амлая.